Амжилт эвдсэн марафон өндөрлөв

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Амжилт эвдсэн марафон өндөрлөв

БНХАУ-ын Жөн Жөү хотод энэ сарын 27-нд зохион байгуулагдсан Олон улсын марафон гүйлтийн Женкай тэмцээн дүнгээ гаргаж аваргаа тодруулсан байна. Тус тэмцээнд Ц.Бямбажав, Б.Доржпалам, Д.Цэрэнпил, Л.Отгонбаяр, А.Акыт, Д.Гантулга, Г.Одхүү, Н.Мөнхбаяр, Л.Лхагва нар оролцжээ.

Энэ жилийн тэмцээнд дэлхийн 28 орны 25 мянга гаруй марафонч оролцохоор мэдүүлгээ ирүүлснээс Монгол Улсаа төлөөлөн оролцсон есөн тамирчнаас бүтэн марафоны төрөлд Л.Отгонбаяр 2 цаг 40 минут 34 секунт гүйж, улсынхаа рекорд амжилтыг 23 секунтээр эвдсэн байна.

Бусад тамирчдын хувьд бүгд хувийн амжилтаа дээшлүүлсэн байна. Тодруулбал, Ц.Бямбажав 2 цаг 26 минут, Б.Доржпалам 2 цаг 22 минут, Д.Гантулга 2 цаг 29 минут, Д.Цэрэнпил 2 цаг 34 минут гүйж хувийн амжилтаа тус бүр ахиулсан байна.

Хагас марафоны төрөлд Н.Мөнхбаяр 1 цаг 09 минут 55 секунт, Л.Лхагва 1 цаг 10 минут 31 секунт гүйж Монгол Улсын мастерын болзол хангажээ.

2005 оноос хойш жил бүр зохион байгуулсаар ирсэн тус тэмцээн жил ирэх бүр хүрээгээ тэлсээр байгаа аж.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж