Шилдэг шүүгчээр Н.Төгс шалгарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Шилдэг шүүгчээр Н.Төгс шалгарчээ

БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай
Биеийн тамир, спортын дунд сургуулийн нэрэмжит өсвөрийн боксчдын
“Тэмүүлэл” тэмцээн гурван өдөр үргэлжилж,  өчигдөр дүнгээ гаргалаа.

Уг тэмцээнд нийт 25 байгууллагын 150 гаруй тамирчид эмэгтэй гурав,
эрэгтэй 21 жинд  хурд хүчээ сорьсноос багийн дүнгээр Мэргэжлийн
сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчид зургаан алт,
таван мөнгө, есөн хүрэл медаль авч аварга болсон байна. Хоёрдугаар байрт
“Алдар спорт” хорооны тамирчид зургаан  алт, таван мөнгө, нэг хүрэл
медаль авснаар оржээ.  Гуравдугаар байрт  Төв аймгийн өсвөрийн тамирчид
гурван алт, хоёр мөнгө, гурван хүрэл медаль авснаар эзэлсэн байна. Харин
Тэмцээний шилдэг шүүгчээр Н.Төгс шалгарсан бол өсөх ирээдүйтэй
тамирчнаар “Улаан арслан” клубын тамирчин н.Сайханхүлэг, “Дайчин”
тоглогчоор Мэргэжлийн сургалттай биеийн тамир спортын дунд сургуулийн
тамирчин-сурагч М.Мөнгөншагай, “Техник”-тэй тамирчнаар Баянгол дүүргийн
тамирчин Г.Цэндсүрэн нар тус бүр шалгарчээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж