С.Мияарагчаа “Супер цом”-оос медаль хүртлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

С.Мияарагчаа “Супер цом”-оос медаль хүртлээ

ОХУ-ын нийслэл Москва хотын “Дружба” спорт цогцолборт энэ сарын 25, 26-ны өдөр самбо бөхийн “Дэлхийн супер цом”-ын тэмцээн боллоо. Самбо бөхийг үндэслэгч А.А. Харлампиевийн нэрэмжит 31 дэх удаагийн олон улсын тэмцээнд Европ, Ази, Америк тивийн 28 багийн 300 гаруй бөх зодогложээ. Спорт болон байлдааны самбын төрлөөр зохиогдсон тус тэмцээнд манай улсаас ОУХМ С.Мияарагчаа, Х.Мөнхбаатар, н.Номин, Э.Ариун-Эрдэнэ, Д.Энхболд нарын таван бөх дасгалжуулагч Н.Баярсайханы удирдлага дор оролцож, гурван хүрэл медаль хүртсэн байна. Манай тамирчид бүгд спорт самбо барилдааны төрөлд өрсөлдсөнөөс 48 кг-ын жинд н.Номин, 68 кг-ын жинд С.Мияарагчаа, +100 кг-д Х.Мөнхбаатар нар хүрэл медалийн эзэд болжээ. Харин Э.Ариун-Эрдэнэ, Д.Энхболд нар нэг ялж, нэг ялагдсанаар тэмцээнээ дуусгасан байна.

“Дэлхийн супер цом”-ын тэмцээнд оролцсон Монголын самбочид өнөөдөр өглөө эх орондоо иржээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж