Хүүхэд хоол идэх дургүй бол

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хүүхэд хоол идэх дургүй бол

Лондонгийн их сургуулийн эрдэмтэд хүүхдийн буруу хооллолт, хоолонд дургүй болоход хүргэдэг зүйлсийг тогтоожээ.

Судалгааг 7-9 насны 244 хүүхдийн дунд явуулахад хүүхэд хоолондоо ам хүрээгүй байж “цадах” тохиолдол олон байдаг аж. Судалгаанд оролцсон хүүхдүүдийн дийлэнх нь хоолоо идэж дуусгахад доод тал нь хагас цаг болдог гэжээ.  Хэрэв хүүхэд “Би өлсөөгүй байна” гэж хэлвэл аав ээж нар ямар нэгэн юм идүүлэх гэж шахдаг байна.

Цамаан зан төрөлхийн биш олдмол

Хүүхдэд хоолыг нь идүүлэх гэж аргаа бардаг аав ээж нар хүүхдээ хоолны дуршилгүй болох эсвэл буруу хооллох зуршилтай болохоос эмээдэг. Түүнээс гадна зарим аав ээж нарын дунд  хүүхдийн амттан их идэхийг хязгаарлахгүй бол хоол идэхээ больж чихэр шоколадаар хооллогч болж хувирна гэсэн ойлголт түгээмэл байдаг аж.  
Хүүхэд хэт цамаан, эсвэл ховдог зан нь төрөлхийн биш боловч эргэн тойрны хүмүүсээс өвлөгддөг. Тиймээс хүүхдийн хооллох зуршлыг буруутгах аргагүй ч хүүхэд юу идэж байгааг анхаарах нь чухал.

Оройн хоолоо хамтдаа идэх

Хүүхдэд байнга нэг хоол хийж өгөхөөс илүү эрүүл, амттай хоол хийж өгч, эрүүл хооллох зуршилтай болгохыг хичээх хэрэгтэй. Хэрэв та өөрөө өөх тостой хоолноос аль болох татгалзаж, амттан бага иддэг бол таны хүүхэд ч бас тийм болно гэдгийг сана.

Хүүхдээ өлссөн үед нь  хоолло

Аав ээж нарт өгөх номер нэг зөвлөгөө бол хүүхдээ өлсөөгүй байхад нь хоол өгөх гэж зөрүүдлэхгүй байх. Хүүхэд тэжээллэг хоол сайн идэх хэрэгтэй гэж бодож байна уу? Мэдээж тийм.  Гэвч хүүхэд өлссөн үедээ сайн иднэ. Бас цамаан загнахаа ч болино.
Гэхдээ хүүхэд хийжүүлсэн ундаа, чипс, амттан идэх гэж зөрүүдлээд байгаа бол нүүр өгөх хэрэггүй гэж зөвлөе.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж