“Аль-Каида” жижиг хотын эзэлсэн байж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Аль-Каида” жижиг хотын эзэлсэн байж магадгүй

ФОТО: Reuters

“Аль-Каида” бүлэгтэй холбоотой дайчид тус орны өмнөд нутгийн Яаар гэх жижиг хотыг эзэлсэн гэж гэрч нар ярьж байна.  Тус оронд эсэргүүцлийн ажиллагаа газар авч байгаа учраас цагдаагийнхан ба аюулгүйн албаныхан зарим суурингуудаас гарч явжээ.

Гэрчийн яриагаар бямба гаригт сууринд дайчид орон эзэнгүй байсан Засгийн газрын байрыг эзлээд замуудад хяналтаа тогтоосон байна.

Яаар хот тус орны хоёр дахь том хот Аденаас 35 км-ийн зайд байрладаг. Йеменд жагсаал хоёр дахь сардаа үргэлжлэн ерөнхийлөгч Салехийг огцрохыг шаардаж байна. Тэрээр баасан гаригт огцрохоо мэдэгдсэн ба бямба гаригт тушаалаа шилжүүлнэ гэж Гадаад хэргийн яамны тэргүүн найдаж буйгаа хэлсэн юм. Гэтэл Салех тэр мэдэгдлийг үгүйсгэсэн бөгөөд огцорно гэдгээ үгүйсгэсэнгүй.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж