Сирийн Латакия хотод 12 жагсагч алагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Сирийн Латакия хотод 12 жагсагч алагдлаа

Сири улсын Латакия боомт хотод болж байгаа мөргөлдөөний улмаас сүүлийн хоёр хоногийн дотор 12 хүн амиа алдсан тухай Associated Press мэдээлжээ.
Сирийн САНА агентлагийн мэдээгээр амь үрэгдэгсдийн хоёр нь зэвсэгтэй хүн бусад нь цагдаагийн ажилтнууд байсан гэнэ. Мөн 200 орчим хүн шархадсны ихэнх нь хууль хяналтын байгууллагынхан хэмээн Засгийн газрын эх сурвалж мэдэгдсэн байлаа. Мөргөлдөөн уг хотод бямба гаригт гарч эхэлсэн байна.

Өөөр мэдээллийн эх сурвалжаар хэдэн арван хүн жагсаалд гарахад тэдэнд эрх баригч БААС намын хүмүүс халджээ. “Зэвсэгтэй хүмүүс байшингийн дээвэр дээрээс жагсагчид ба аюулаас хамгаалахынхныг буудсан” гэж эрх баригчид  мэдээлжээ.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж