Патрик Ювинг NBA-д эргэн ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Патрик Ювинг NBA-д эргэн ирлээ

“Нью-Орлеан Хорнетс” баг Патрик Ювинг Жуниорыг багтаа элсүүлж байна. NBA-ын домогт төвийн тоглогчийн хүү тус багт 10 хоногийн гэрээгээр ирж байгаа аж. Багийн онооны лидер Дэвид Уэст нь зүүн өвдгөндөө хүнд гэмтэл авсан учраас улирлын үлдэж байгаа тоглолтуудад оролцохгүй болсон. Тийм учраас түүний оноо авлтыг олон тоглогчоор нөхөж авах бодолтойгоор бага Патрикийг авч байгаа бололтой. Энэ жил 26 настай Ювинг Жоржтауны их сургуульд од болон гялалзаж байсан ч NBA-д төдий л өндөр амжилт гаргаж чадаагүй. Түүний аав нь “Алдрын танхим”-ын гишүүн, лигийн домог болсон Патрик Ювинг билээ.

Залуу Ювинг энэ улирлыг Хөгжлийн лигийн “Рэно” болон “Сиокс Фоллс” багуудад өнгөрөөсөн байна. Тэрбээр 49 тоглолтод 17.7 оноо, 9.4 самбараас бөмбөг авалт дунджилж байгаа аж.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж