FIFA-2014-т видео технологи ашиглаж магадгүй

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

FIFA-2014-т видео технологи ашиглаж магадгүй

Олон улсын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Зепп Блаттер 2014 онд Бразил улсад болох ДАШТ-ий үеэр дүрс бичлэгийг сэргээж үзэх технологи ашиглах боломжтой талаар ярилаа. Энэхүү видео технологийг ашигласнаар шүүгчдийн ажилд нэлээд тус болж, тоглолтууд ямар нэгэн маргаангүй өрнөх боломжтой гэж дэлхийн хөлбөмбөгийн удирдах байгууллагын тэргүүн үзэж байна. 2010 оны дэлхийн аваргын үеэр маш олон маргаантай шийдвэрүүдийг шүүгчид гаргаж байсан нь энэхүү технологийг ашиглахад түлхэц болжээ. Өмнөд Африкт шүүгчдийн эргэлзээтэй шийдвэрээс болж хохирсон Англи, Итали, Мексик гээд олон улс видео технологи ашиглахыг дэмжиж байгаа аж. Блаттер “2012 онд бид ямар нэгэн шинэ технологи ашиглах боломж бага. Харин 2014 оны ДАШТ-ээр дүрс сэргээж үзэх шинэ боломжтой танилцахыг үгүйсгэхгүй” хэмээжээ.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж