Инженер сэтгэлгээтэй улстөрч

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Инженер сэтгэлгээтэй улстөрч

Дангаасүрэнгийн Энхбат. Улс төрд харьцангуй хожуу хөл тавьсан энэ эрхэм намынхаа түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулж чадсан хүн. Иргэний эвслээс нэр дэвшиж, УИХ-д сонгогдсон тэрбээр улс төрийн карьерын “овоо хараа”-гаа Ногоон нам руу чиглүүлж, улмаар дарга нь болж чадсан юм. Ингэснээр Ногоон нам түүхэндээ анх удаа УИХ-д суудалтай нам болсон билээ. Улс төрийн тавцанд өндийж босоогүй жижиг намыг нийгмийн анхаарлын төвд оруулж ирснээрээ Д.Энхбат дэмжигчдээсээ давхар үнэлгээ авсан гэхэд болно.
“Датаком”-ын, “Форум”-ын гэх мэт олон то­­дотголтой  Д.Энх­­бат өдгөө Мон­­голын тө­дий­гүй Азийн хэм­жээнд “Но­гоон намыг пар­­ламентад олон суудалтай бол­го­сон хүн” гэсэн шинэ гуншинтай болох нь то­дорхой боллоо. Тэрбээр 1993-1994 онд Үн­дэсний хөгж­лийн дэд сайдаар ажиллаж байсныг эс тооцвол төрийн болон улс төрийн албан тушаал бараг хашиж үзээгүй. Харин инженер, программист талдаа бол хэнийг ч дагуулахгүй. Системийн инженер мэргэжилтэй, энэ чиглэлээрээ 10 гаруй жил ажиллаж, туршлагажсан энэ эрхэм сүүлийн үед мэргэжлийн онцлогоо улс төрд овжин ашиглах боллоо. УИХ-д нэг суудалтай Ир­гэний зориг намтай намаа нэгтгэж, дээр нь бие даагч З.Алтайг эгнээндээ багтааснаар Ногоон нам үндсэндээ УИХ-д гурван суудалтай нам болж хувирав. Түүний энэхүү улс төрийн овжин тоглолтыг ёстой л инженерийн ухаан гэлтэй. Бас “сайн наймаалцагч” гэхээс өөр яах вэ.   

Ч.ДАШДЭЛЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж