Хүнсний үйлдвэрлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөн болно

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Хүнсний үйлдвэрлэгчдийн хоёрдугаар зөвлөгөөн болно

“Эрүүл хүнс-Эрүүл ирээдүй” хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн II зөвлөгөөн энэ сарын 23-нд болно. Зөвлөгөөнд Засгийн газрын гишүүд, хүнс хөдөө аж ахуйн удирдах байгууллагуудын дарга төлөөлөгчид болон хүнс, хөдөө аж ахуйн салбар болох тариаланчид, ногоочид, хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, төсөл хэрэгжүүлэгчид оролцоно. Тэд зөвлөгөөнөөр хэрхэн хамтран ажиллах тухайгаа хэлэлцэх юм. Зөвлөгөөний үеэр хүнс, хөдөө аж ахуйн хүнсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний үзэсгэлэн болох юм байна. Үүнд зөвлөгөөнд оролцогчид бусдад өөрийн компани, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулах ажээ. Зөвлөгөөнийг нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн ассоциаци зохион байгуулж буй бөгөөд Төмөр замын соёлын ордонд 23-нд болно.

Б.СҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж