Залуу мэргэжилтнүүд чадавхжих сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Залуу мэргэжилтнүүд чадавхжих сургалтад хамрагдав

Тус аймгийн төрийн албаны Салбар зөвлөл, Тамгын газрын ТЗУХэлтсээс төрийн жинхэнэ албан тушаалд анх орсон залуу мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг зохион байгуулж явуулав.
Сургалтад төрийн жинхэнэ албан тушаалд ороод туршилтын хугацаанд ажиллаж байгаа болон тангараг өргөсөн, төрийн албанд 1-2 жил ажиллаж байгаа залуу мэргэжилтнүүд хамрагдав.
Сургалтаар төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, төрийн албаны стандартууд, төрийн албан хаагчийн ажлын байрны тодорхойлолт боловсруулах, үр дүнгийн гэрээ байгуулах, дүгнэх арга зүй. төрийн албан хаагчийн ёс зүй, харилцааны соёл, цалин хөлс, хангамжийн асуудал, авлига, түүнээс  урьдчилан сэргийлэх,  хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах, үр дүнд суурилсан хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, албан хэрэг хөтлөлтийн стандарт, албан бичгийн найруулга, архивын нэгж бүрдүүлэх зэрэг сэдвүүдээр салбар зөвлөлийн гишүүд болон Тамгын газрын хэлтсийн дарга нар хичээл заав.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж