Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн баг

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн баг

Хүүхэд хамгааллын тогтолцоог боловсронгуй болгох, хамгааллын үйл ажиллагаанд салбар дундын байгууллагуудын оролцоог бий болгохтой холбогдуулан Дундговь аймгийн Засаг даргын захирамжаар “Хүүхэд хамгааллын мэргэжилтнүүдийн баг”-ийг Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Д.Дулмаагаар ахлуулан  20 хүний бүрэлдэхүүнтэй томилж, үйл ажиллагааг эхлүүллээ.  Мөн сум бүрт  хүүхэд хамгааллын баг байгуулагдаж байна. Хүүхэд хамгааллын  мэргэжилтний багаас  2011 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гарган, эхний ээлжинд аймгийн хүүхдийн аж байдлын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх судалгааг авч байна.
Энэхүү баг нь хоёр  дахь удаагаа хуралдаанаа хийж, эмзэг бүлгийн өрхийн хүүхдийн судалгааг тусгайлан гаргах, төсөл хөтөлбөр боловсруулах, иргэд, хүүхдээс ирсэн өргөдөл, гомдлыг хэлэлцэн хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах ажлыг хууль тогтоомжийн  дагуу шийдвэрлэхээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн “Гэмт хэрэг зөрчилгүй сургууль, хамт олон болох” уралдааныг  зохион байгуулах юм.
Цаашид иргэд, эцэг эх, хүүхэд багачуудаас хүүхдийн эрхийн зөрчлийн талаар ирсэн санал хүсэлт, өргөдөл гомдлыг хүлээн авч  шийдвэрлэх, хүүхдийн эрхийн зөрчлийг арилгах, эрх нь зөрчигдсөн хүүхдийг хамгаалахад  төрийн бус байгууллагауудтай хамтран ажиллахаар төлөвлөжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж