
Ц.Зориг энэ үеэр тус холбоо нь цаашдаа шүүгчдийн эрх ашгийг хамгаалах, Дэлхийн шүүгчдийн холбоотой харилцаа тогтоох, олон нийтэд ил тод нээлттэй ажиллах, гишүүдийнхээ нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дүрмээ өөрчлөх зэргээр олон ажил хийх шаардлагатай байгааг хэлсэн байна. Шүүгчдийн холбооны шинэ удирдах зөвлөл мөн хурлаа хийв. Энэ хуралдаанаас шүүхийн нэр хүндийг дээшлүүлэх, гишүүдийнхээ хуульд нийцсэн, ёс зүйтэй үйл ажиллагааг хамгаалах, гадаад харилцаагаа өргөжүүлэх, гишүүдээ хөгжүүлэх, соён гэгээрүүлэх зэргийг тус холбооны ажиллах чиглэл хэмээн тодорхойллоо.
С.Отгон