Хоёр банк андеррайтерийн эрх авах хүсэлт гаргажээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Хоёр банк андеррайтерийн эрх авах хүсэлт гаргажээ

Монголын хөрөнгийн захад арилжааны банк оролцох хууль эрх зүйн орчин бүрдсэн. Үүний дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авахаар Голомт болон Худалдаа хөгжлийн банк материалаа өгчээ. Тэд хөрөнгийн захад андеррайтерийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргаж, нэг банкных нь материал бүрдэлт дутуу байсан тул түр буцаажээ.

Банкны тухай хуульд заасанчлан арилжааны банк
 1.2.1. санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр зөвлөгөө, мэдээлэл өгөх,
 1.2.2. итгэлцлийн үйлчилгээ,
 1.2.3. даатгалын зуучлагч,
 1.2.4. андеррайтерын үйлчилгээ,
 1.2.5. кастодиан,
 1.2.6. факторингийн үйлчилгээ,
 1.2.7.  харилцагчийн нэрийн өмнөөс түүний даалгавраар гүйцэтгэх хөрөнгө оруулалтын бусад ажил, үйлчилгээ үзүүлэх эрхтэй болсон юм. Харин эдгээр үйлчилгээний эхний хоёрыг нэг банк хавсран гүйцэтгэх хориотой юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж