Ажлын байр нэмэгдүүлэхийг санал болгов

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Ажлын байр нэмэгдүүлэхийг санал болгов

Хэнтий аймгийн хувьд 2011 оныг “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгосонтой холбогдуулж залуучуудад ажлын байр бий болгох зорилгоор аймгийн Засаг даргын албан даалгавар гарлаа. Албан байгууллага, аж ахуйн нэгжийн дарга эрхлэгч нарт байгууллагын гадаад үзэмж болон гэрэлтүүлгийг сайжруулах, Өндөрхаан хотын шинэ цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын төлөвлөгөөг нарийвчлан гаргаж, тэр хэмжээгээр хичнээн ажлын байрны тоог нэмэгдүүлж буй талаар агентлагуудад мэдэгдэхийг үүрэг болгов. Мөн ардын хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмаар 90 морин хуурчдын тоглолт зохион байгуулахтай холбогдуулан “Цэц Монгол” морин хуурын чуулгыг түшиглэн 90 морин хуурч бүхий чуулга байгуулахад дэмжлэг үзүүлж аж ахуйн нэгж, албан байгууллага бүр нэг морин хуур авч өгөх уриалга гаргажээ.  

И.Байгалмаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж