Обама: Үй олон иргэдийг аварсан

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Обама: Үй олон иргэдийг аварсан

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама америкчуудад хандан Ливид явуулж буй цэргийн үйл ажиллагаа нь ил тод, хязгаарлагдмал хугацаатай юм гэж дурдаад цэргийн хамтарсан үйл ажиллагаа нь “үй олон”  иргэдийн амь насыг авраад байгаа юм гэж мэдэгдсэн байна.

Ливийн агаараас эсэргүүцэн хамгаалах хүчнийг устгасан бөгөөд Каддафийн “ямар ч өршөөх сэтгэлгүй хандах болно” гэж сүрдүүлж байсан босогчдын тулгуур хот Бенгази руу Ливийн цэргийн хүчин давшиж чадахгүй, ухарч эхлээд байна гэж Обама онцолсон байна.

Ерөнхийлөгч Обама “Бид нарыг хурдан шуурхай үйл ажиллагаа явууллаа гэж битгий гайхашралд ороорой.  Ийнхүү шуурхай арга хэмжээ авсны хүчинд ямар ч гэм зэмгүй эмэгтэйчүүд, хүүхдүүд, энгийн жирийн үй олон иргэдийн амь насыг аварч чадлаа” гэжээ.

АНУ-ын конгрессын олон гишүүд цэргийн үйл ажиллагааны зорилгын талаар бүрэн дүүрэн тодорхой мэдээлэл өгсөнгүй гэж ерөнхийлөгч Обамаг шүүмжилж байсан юм.

Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн Д.Пунцаг  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж