
Улсын бүртгэлийн ерөнхий газар 2011 онд иргэдээ цахим карттай болгох зорилтыг тавин ажиллаж байна. Мөн Мянганы сорилтын сантай хамтраад орон нутгийн бүртгэлийн газрын үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийг сайжруулахаар болжээ. Өнөөдрийн байдлаар иргэний шинэчилсэн бүртгэлийн ажил 93,4 хувьтай байна. Энэ нь Монгол Улсын нэг сая 769 мянган иргэн шинэчилсэн бүртгэлдээ хамрагдаад байна гэсэн үг юм.
Ж.ГЭГЭЭ