Парламентын сэтгүүлчидтэй хамтран ажиллана

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Парламентын сэтгүүлчидтэй хамтран ажиллана

Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдэд “Жендэрийн мэдрэмжтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн шалгуур үзүүлэлт” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Хоёр өдөр болсон сургалтаар Жендэр, жендэрийн ялгаатай байдал, тэгш байдлын тухай ойлголт, Жендэрт суурилсан хүчирхийлэл гэж юу болох, Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо, хэрэгцээ ба шаардлага, Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдал зэрэг олон илтгэл сонсч, сонинуудад нийтлэгдсэн ярилцлага, нийтлэл зэрэг дээр анализ хийн ярилцсан юм.

Сургалтын төгсгөлд Монгол Улсын Засгийн газрын дэргэдэх Жендэрийн тэгш байдлын үндэсний хороо, Парламентын сэтгүүлчдийн холбоо хамтран ажиллах гэрээ байгууллаа. Гэрээнд Жендэрийн тэгш байдлын үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Б.Энхсайхан, Парламентын сэтгүүлчдийн холбооны тэргүүн, МҮОНТ-ийн ММ агентлагийн тоймч Ж.Алтангэрэл нар гарын үсэг зурсан юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж