Аялал жуулчлалын үндэсний зөвлөгөөн эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Аялал жуулчлалын үндэсний зөвлөгөөн эхэлнэ

Өнөөдөр 10.00 цагаас Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд Аялал жуулчлалын үндэсний зөвлөгөөн эхэлнэ. Ерөнхий сайд С.Батболд уг арга хэмжээг нээж, БОАЖ-ын сайд Л.Гансүх нээлтийн илтгэл тавих аж. Энэхүү зөвлөгөөн нь Аялал жуулчлалын салбарыг төр болоод хувийн хэвшлийн түншлэлийн зарчимд тулгуурлан хөгжүүлэх, салбарын байгууллагуудын уялдааг сайжруулах, аялал жуулчлал хөгжүүлэх бодлогын баримт бичгийг Засгийн газраар батлуулах зорилготой юм.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж