МАХН-ынхан Дээд шүүх дээр очино

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

МАХН-ынхан Дээд шүүх дээр очино

Хэдийгээр Улсын дээд шүүхээс Улс төрийн намуудын тухай хуулийн намын нэрийг хэрэглэхтэй холбоотой заалтууд Үндсэн хуультай зөрчилдөж байгаа эсэх тухай асуудлыг Үндэн хуулийн Цэцээр шийдвэрлэтэл МАХН-ын бүртгэлийг хойшлуулна гэж байгаа ч МАХН-ын удирдлага өнөөдөр 10.30 цагт Дээд шүүх дээр очихоор болсон байна. Улс төрийн намуудын тухай хуульд хэрэглэхийг зогсоосон намын нэрийг тодорхой хугацаагаар өөр нам сэргээн хэрэглэхийг хориглосон заалт байсныг 2005 онд Үндсэн хуулийн Цэц хүчингүй болгосон ч уг хориглосон заалтыг хуулиас аваагүйн улмаас зөрчил үүсээд байгаа юм.

МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, нарийн бичгийн дарга Л.Цог нар ямар боловч өнөөдөр очиж Улсын дээд шүүхээс албан ёсны хариу сонсохоор болжээ. МАХН-ыг бүртгэх эсэх талаар хариу өгөх хуулийн хугацаа өнөөдөр дуусч байгаа юм.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж