Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяраас гэрчийн мэдүүлэг авчээ

2008 оны сонгуулийн дараа болсон үймээний үеэр таван хүн амь үрэгдсэн. Энэ хэрэгт тухайн үеийн цагдаагийн удирдлага, зарим албан хаагчийг яллагдагчаар татсан бөгөөд хэрэгт холбоотой чухал мэдээллийг хэвлэл мэдээллээр өгсөн ярилцлагадаа дэлгэсэн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяраас Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанынхан гэрчийн мэдүүлэг авчээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэвлэл мэдээллээр цацсан мэдээллийг шалгах зайлшгүй шаардлага гарч, нэмэлт ажиллагаа явуулах болсон тухай Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албаны дарга Б.Галдаа мэдээлж байсныг ийнхүү гүйцэлдүүлжээ. Харин түүний мэдүүлэгтээ юу гэж хэлснийг одоогоор нууцалж байна.

Дашрамд дурьдахад, Энэ хэргийн мөрдөн байцаалт дуусч, цагдаагийн удирдлагууд болон албан хаагчид хэрэгтэй танилцахаар болоод байсан ч түүний дэлгэсэн мэдээллээс болоод дахин шалгаж эхэлсэн юм. Гэрчээр татагдсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр “Тэр өдөр онц байдал зарлахыг хамгийн их эрмэлзэж, зүтгэж, надад бүр шахалт үзүүлсэн хүн бол С.Баяр. Түүний зүтгэснээр би аргагүйн эрхэнд онц байдал зарласан” гэсэн мэдээлэл өгсөн нь Н.Энхбаярыг гэрчээр татах үндэслэл болжээ.

Н.ТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж