“Rosneft” хайгуулын гэрээгээ үргэлжлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

“Rosneft” хайгуулын гэрээгээ үргэлжлүүлнэ

Оросын эрчим хүчний “Rosneft”  компанийн захирал Игорь Сечин “Тус компани “British Petroleum” компанитай хамтран ажиллах болсондоо сэтгэл хангалуун байгаа бө­гөөд  гэрээгээ цаашид үргэлж­лүүлнэ”  гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр нэмж “Лондоны арбитрын зөв­лөл бидний гэрээнд хориг тавиагүй. Захирамж  ирэх дөрөв­­­­дүгээр сарын долоонд гарна. Бид шүүхийн эцсийн шийдвэрийг хүлээж байна” гэжээ. “TNK-BP” компани “British Petroleum”-ыг “Рос­нефьт”-тэй хойд туйлд газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах гэрээ байгуулсныг хууль зөрчсөн гэж үзсэн юм. Учир нь “TNK-BP” болон “British Petroleum”-ын хооронд бусад компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулсан тохиолдолд урьдчилан мэдэгдэх гэрээ байдаг аж.

Хойд туйлд хайгуул хий­хэд “Роснефть” компа­нид технологийн болон мэр­гэжлийн асар их туршлагатай хамтрагч хэрэгтэй байгаа юм. “Роснефть” компани “British Petroleum”-тай гэрээ байгуулахаас өмнө “Royal Dutch Shell” болон “Exxon-Mobil”-той хамтран ажиллах талаар ярилцаж байжээ.  
Өнгөрсөн баасан гаригт “British Petroleum”-ын хувьцаа унаж эхэлсэн ч орос хамтрагч “Роснефть”-ийн захирал  Сечиний мэдэгдэл тайвшруулсан аж. “TNK-BP” өмнөх гэрээг зөрчсөн гэдэг үндэслэлээр “British Petroleum”-аас нөхөн олговор хүчээр гаргуулж болзошгүй гэж ажиглагчид үзэж байна. 

Их Британийн эрчим хүч­ний аварга компани “British Petroleum”  орос хамтрагчтай байгуулсан хойд туйлд  газрын тос, байгалийн хийн хайгуул явуулах гэрээ нь ийнхүү маргаан дэгдээгээд байгаа юм.  Уг гэрээнд  “Rosneft”  “British Petroleum”  компанийн хувьцааны таван хувийг , ха­рин  “British Petroleum”  тус компанийн  9.5 хувийг эзэм­шихээр заасан юм. Харин хувьцааны эзэмшлийн зөрүү “TNK-BP” компанийг ийнхүү шүүхээр заргалдахад хүргэсэн аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж