Улс төр шинэчлэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Улс төр шинэчлэгдэх үү?

УИХ-ын хаврын чуулган эхлэхэд цөөхөн хоног үлдлээ. УИХ-ын дар­гын дэргэдэх зөвлөл хуралдаж хэлэл­­цэх асуудлын дараалалд тусгасан   Хөдөл­­мөр эрхлэлтийг дэмжих тухай, Эрүүл мэндийн тухай, УИХ-ын сон­­­гуулийн тухай, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг онцгойлон ан­­хаарч  чуулганы нээл­­­­тээс өмнө хэлэл­­­цэж эхлэхийг байн­­­гын хороод, намын бүлгүүдэд даал­­­гажээ. Ажлын хэс­­гүүд чуулган эхлэ­хээс  өмнө хурал­даж бэлтгэлээ базаах, УИХ дахь намын бүлгүүд дөрөвдүгээр сарын 4-нд буюу чуулганы нээлтээс нэг хоногийн өмнө хуралдаанаа эх­лүүлж чуулганы бэлтгэл хангах үүрэг чиглэлийг байн­гын хороодын дарга, намын бүл­гүүдийн ахлагч нарт өгөөд байна. УИХ-ын хаврын ээлжит чуулганыг ирэх дөрөвдүгээр сарын 5-ны 11.30 цагт  нээх  товыг зарлалаа.

Эдгээрээс хамгийн сонирхол татах, басхүү улс төр цаашдаа шинэч­­­­лэг­­­дэх эсэхийг шийдэх асуудал нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төсөл юм. Хаврын чуулганаар уг хуулийг баталж, сонгууль явуулах тогтолцоогоо мажоритараас салгаж чад­вал энэ удаагийн УИХ-ын гишүү­­­дийн эрхэм гавъяа бараг тэр болно. Өнгөр­сөн намрын чуулганаар Үнд­сэн хуульд хэрхэн ямар зарчмаар өөрч­лөлт оруулах вэ гэдгийг журамлаж хууль баталсан. Харин ирэх хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төс­­лийг хэлэлцэх гэж байна. Үүгээр Монгол Улсын засаг, захиргааны нэг­­­­жид тодорхой өөрчлөлт оруулж магад­­­­гүй байгаа ажээ. Говьсүмбэр зэрэг хэтэрхий жижиг аймгийг зэр­­­­­гэлдээ аймагт нэгтгэх, хоорондоо 20 хүрэхгүй км зайтай орших сумдыг ний­лүүлэх арга хэмжээг түүгээр авах бололтой байна.

Хаврын чуулганаар эдийн зас­гийн хол­­­­богдолтой томоохон шийд­вэ­­­­­рүү­­­­­­­дийг хэлэлцэх нь ээ. Монгол Улсын 2010 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Зас­­­гийн газрын санхүүгийн  тайлан бат­­лах тухай, Төсвийн хүрээний мэдэг­­­­­дэл зөвшөөрөх тухай, Монгол Ул­­­­­сын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл бат­­лах тухай, Засгийн газрын бонд гар­­гах тухай тогтоолын төслүүдийг хэлэл­­­цэн батлах юм. Мөн Төсвийн тухай хуу­­­лийн төслийг хэлэлцэхээр болжээ.   
Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний ту­хай хуулийн төсөл хаврын чуул­­­­­га­­­­­наар хэлэлцэх асуудлын жагсаалтад баг­­­таад байна. Энэ хууль нь сэт­­­­­­гүүлчдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө, иргэдийн мэдээлэл олж авах эрх, эрх чөлөө гэсэн хоёр салбартай байхаар Засгийн газрын төвшинд орж ирээд байгаа дуулдана. 

Хөдөө аж ахуйн гаралтай  бараа,  түүхий эдийн биржийн тухай хуулийн төсөл, Алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн  тухай хуулийн төсөл зэргийг жагсаалтад багтаажээ. Малчид, тариаланчид түүхий эд, бүтээгдэхүүнээ ченжийн гараар оруулалгүй боломжийн үнээр арилжаалах бололцоог эхний хуулийг баталснаар нээж өгөх аж. Харин бүсийн нэмэгдлийн тухай хуулиар алс хязгаар нутагт аж төрдөг иргэд,  говийн бүсийнхэнд нэмэгдэл цалин хөлс олгох асуудлыг тусгаж өгөхөөр болжээ.

Газрын харилцаатай холбоотой хэд хэдэн хуулийн төслийг хаврын чулганаар хэлэлцэх гэж байна. Газрын тухай хуулийн төслийг шинэчлэн найруулж, Газрын төлбөрийн тухай, Геодези, зураг зүйн тухай хуулийн төслүүд хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ. Валютын зохицуулалтын тухай, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Монгол Улсын төрийн батлан хамгаалах бодлогыг батлах юм байна.

Ирэх долоо хоногт УИХ-ын дарга захирамж гарган, хэлэлцэх асуудлын дарааллыг тогтооно. Түүнээс өмнө байнгын хороод, намын бүлгүүдийн дарга нараас бүрддэг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дахин хуралдаж жагсаалтад орох хууль, тогтоолын төслүүдийг ямар дарааллаар хэлэлцэхээ шийдэх ажээ.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж