Амь үрэгдэгсдийн авс хоосон байжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.28-нд нийтлэгдсэн

Амь үрэгдэгсдийн авс хоосон байжээ

Эвслийн нисэх хүчний цохилтонд амь үрэг­дэгсдийг оршуулах ажиллагаа Ливид боллоо.  Гашуудлын ёслолд амь үрэг­дэгсдийн хамаатан садан байсангүй. Оршуул­гын үеэр зэрэгцүүлэн тавьсан авснуудын нэгийг нь нээхэд цогцосгүй хоосон байжээ гэж “CNN” мэдээлэв.

“Оршуулга дээр хэн ч нулимас унага­сангүй. Бидний ярилцаж байсан хүмүүс амь үрэгдэгсдийн хамаатан садан биш байв” гэж энэ тухай сурвалжлагадаа Ник Робертсон ярив.  Нэг авсыг нээхэд тэр нь хоосон байсан учир түүнийг хаа нэг тийш яаран авч явлаа гэж тэр нэмж өгүүлжээ. Ливийн Эрүүл мэндийн яам дөрөв хоногийн бөмбөгдөлөөр 114 хүн үрэгдсэн гэж мэдээлсэн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж