“Гэгээн муза-2010”-ын шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Гэгээн муза-2010”-ын шилдгүүд тодорлоо

Өнөөдөр олон улсын театрын өдөр. Энэ өдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа драмын урлагийн шилдгүүдийг тодруулах “Гэгээн муза-2010” наадам болж, дөнгөж сая дууслаа. Найм дахь жилдээ зохион байгуулж буй тус наадмамд энэ жил арван жүжгийн 50 гаруй уран бүтээлчид хүүхдийн жүжгийн хөгжимт жүжгийн, драмын жүжгийн гэсэн гурван төрлөөр шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн “Гэгээн муза-2010” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Хүүхдийн жүжгийн төрөл:

Шилдэг зураач номинаци: зураач Б.Ганхуяг “Миний чин зоригт бяцхан найз” жүжгээр 

Шилдэг эрэгтэй туслах дүр номинаци: -“Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Жижгээгийн дүрээр жүжигчин Д.Цэрэнчимэд

Шилдэг эмэгтэй туслах дүр номинаци:
– “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Бүжингийн дүрээр жүжигчин Т.Энэрэл

Оны шилдэг жүжгийн эрэгтэй гол дүр номинаци:-“Амьдрал томъёо” жүжгийн Билэгтийн дүрээр жүжигчин Э.Идэрболд

Оны шилдэг хүүхдийн жүжгийн найруулагч номинаци:-“Амьдрал тэнцүү томъёо” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж

Оны шилдэг хүүхдийн жүжгийн найруулагч номинаци: “Амьдрал тэнцүү томъёо” жүжгээр найруулагч Н.Пүрэвдорж

Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл  номинаци: Дундговь аймгийн театрын “Тэнгэрийн ивээл” жүжиг

Хөгжимт жүжгийн төрөл:

Оны шилдэг жүжгийн зохиолч номинаци: зохиолч Ч.Ганхуяг Төв аймгийн театрын бүтээл “Хязгааргүй” жүжгээр

Оны шилдэг жүжгийн зураач номинаци:
Төв аймгийн театрын “Хязгааргүй” жүжгээр зураач д.Ариунболд

Оны шилдэг эмэгтэй гол дүр номинаци: Төв аймгийн театрын “Хязгааргүй” жүжгээр дуучин, жүжигчин “Voice” хамтлагийн дуучин Д.Отгонжаргал

Шилдэг эрэгтэй гол дүр номинаци: “Хязгааргүй” жүжгээр шөнийн хүний дүрээр жүжигчин, дуучин П.Бат-Ундрах

Шилдэг хөгжмийн зохиолч номинаци: хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр “Хязгааргүй” жүжгээр

Хөгжимт жүжгийн оны шилдэг найруулагч номинаци: найруулагч Ч.Ганхуяг “Хязгааргүй” жүжгээр

Драмын төрөл:

Шилдэг эрэгтэй туслах дүр номинаци: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Тамир

Шилдэг эмэгтэй туслах дүр номинаци:
“Солиотой жүжиг”-ийн Жанагийн дүрээр УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан

Шилдэг жүжгийн зураач номинаци: “Хунгийн дуу” жүжгийн ерөнхий зураач Т.Аянга

Шилдэг эмэгтэй гол дүр номинаци: “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Ардын жүжигчин, төрийн соёрхолт,  жүжигчин Н.Сувд

Шилдэг эрэгтэй гол номинаци: “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ

Шилдэг жүжгийн найруулагч номинаци: “Хунгийн дуу” жүжгээр урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин, найруулагч Б.Мөнхдорж тус тус шилдгээр шалгарлаа.

Оны шилдэг залуу уран бүтээлч номинаци: "Юу хүсч байгаагаа мэдэх үү" жүжгээр жүжигчин н.Нямдорж

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж