Н.Сувд, С.Болд-Эрдэнэ шилдэг жүжигчнээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Н.Сувд, С.Болд-Эрдэнэ шилдэг жүжигчнээр шалгарлаа











Драмын урлагийн
шилдг
үүд тодорсоор байна. Хэдхэн минутын өмнө Драмын төрлийн шилдэг эрэгтэй туслах,
эмэгтэй туслах д
үр, шилдэг зураач номинацийг тодруулсан. Харин одоо шилдэг эмэгтэй гол дүр номинацид “Хунгийн дуу” жүжгийн Аннагийн дүрээр Ардын жүжигчин, төрийн соёрхолт Н.Сувд шилдгээр
шалгарлаа. Ж
үжигчин Н.Сувд “Надтай
хамт нэр дэвшсэн охидууддаа баярлалаа,
өнөөдөр загнуулаад сурч
байсан т
өгсөгчид минь нэр дэвшиж
байна. Энэ шагналыг авахад хамтран з
үтгэсэн уран бүтээлчид, арын алба, захиргааныхандаа бүгдэд нь их баярлалаа.
Цаашдаа ч их урлагтаа з
үтгэхээ амлаж байна”
хэмээн хэлэв.

Шилдэг эрэгтэй
гол д
үр номинацийн эзнээр “Би ч гэсэн жаргамаар байна” жүжгээр С.Болд-Эрдэнэ
шалгарлаа.
Тэрбээр “Найруулагч
Н.Наранбаатарт баярлалаа, ж
үжгийнхээ хамт олонд маш их баярлалаа. Хайртай гэр бүл, багш нартаа баярлалаа.
Аавдаа, ээждээ хайртай ш
үү. Театрынхаа хамт олондоо баярлаж явдаг шүү, энэ шагнал та бүгдийн минь шагнал шүү” хэмээн талархал
илэрхийлэв.

Оны шилдэг
найруулагч номинацид “Хунгийн дуу” ж
үжгийн найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн, Ардын жүжигчин Б.Мөнхдорж шалгарлаа.

М.Дөл

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж