“Хязгааргүй” жүжиг зургаан номинацийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Хязгааргүй” жүжиг зургаан номинацийн эзэн боллоо

“Гэгээн муза-2010” наадам үргэлжилж байна. Яг одоо Улсын драмын эрдмийн театрт болж буй “Гэгээн муза-2010” наадмын Хөгжимт жүжгийн төрлийн Шилдэг эрэгтэй гол дүр номинацийн эзнээр “Хязгааргүй” жүжгээр шөнийн хүний дүрээр жүжигчин, дуучин П.Бат-Ундрах шалгарлаа.

Харин Шилдэг хөгжмийн зохиолч номинацид хөгжмийн зохиолч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Бямбабаяр “Хязгааргүй” жүжгээрээ алтан цомын эзнээр шалгарлаа.

Хөгжимт жүжгийн оны шилдэг найруулагч номинацийн эзнээр найруулагч Ч.Ганхуяг “Хязгааргүй” жүжгээр шалгарлаа. Ийнхүү Төв аймгийн театрын “Хязгааргүй” жүжиг “Гэгээн муза-2010” наадмын Хөгжимт драмын төрлийн бүх номинацид шилдгээр шалгарлаа.

М.Дөл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж