
Тэгвэл оны шилдэг хүүхдийн жүжгийн эрэгтэй гол дүр номинацид “Амьдрал тэнцүү томъёо” жүжгийн Билэгтийн дүрээр жүжигчин Э.Идэрболд, Оны шилдэг хүүхдийн жүжгийн найруулагч номинацийн эзнээр мөн уг жүжгийг найруулагч Н.Пүрэвдорж шалгарлаа.
Хүүхдийн оролцоотой шилдэг бүтээл номинацийн эзнээр Дундговь аймгийн театрын “Тэнгэрийн ивээл” жүжиг анхны алтан цомын эзнээр шалгарав. Энэ жил уг номинацийг шинээр нэмж оруулж байгаа юм.
М.Дөл