“Гэгээн Муза”-гийн шилдгүүд тодорч эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Гэгээн Муза”-гийн шилдгүүд тодорч эхэллээ

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Гэгээн муза-2010” наадмын шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаа одоо Улсын драмын эрдмийн театрт болж байна. Найм дахь жилдээ болж буй тус наадамд арван жүжгийн 50 гаруй уран бүтээлч “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл” гэсэн гурван төрлөөр өрсөлдөн шилдгүүдээ тодруулж байна. Наадмын салхийг “Хүүхдийн жүжгийн төрөл”-д Шилдэг зураач номинацид зураач Б.Ганхуяг “Миний чин зоригт бяцхан найз” жүжгээр анхны алтан цомын эзнээр шалгарлаа. 

Хүүхдийн жүжгийн төрлийэ шилдэг эрэгтэй туслах дүр номинацийн эзнээр “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Жижгээгийн дүрээр жүжигчин Э.Цэрэнчимэд, шилдэг эмэгтэй туслах дүр номинацид “Миний чин зоригт бяцхан найз” жүжгийн Бүжингийн дүрээр жүжигчин Т.Энэрэл алтан цомын эзнээр шалгарлаа. Наадам “Goodboys” хамтлагийн мэндчилгээгээр үргэлжилж байна.

М.Урин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж