Ч.Сангарагчаа өмгөөлөгчтэйгөө уулзана

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Ч.Сангарагчаа өмгөөлөгчтэйгөө уулзана

Чингэлтэй дүүргийн шүүхээс энэ сарын 22-ны өдөр  2.4жилийн хорих ял сонсч Ганц худаг дахь урьдчилан саатуулах төв рүү ачигдсан АТГ-ын дарга Ч.Сангарагчаатай  өмгөөлөгч Б.Хишигбаатар нь уулзахаар тус газрыг өнөөдөр зорьжээ. Шүүхээс гэм буруутай үйлдэл нь тогтоогдсон АТГ-ын дарга Ч.Сангарагчаагийн өмгөөлөгчөөр  анхан шатны шүүх хуралд   Г.Оюунцэцэг, Ж.Эрдэнэ, Б.Хишигбаатар нар оролцсон юм. Тэд төрийн нууц задруулсан, гүйцэтгэх ажиллагааны тухай хууль зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө үр ашигггүй зарцуулсан зэрэг зүйл ангиар үүсгэсэн эрүүгийн хэрэгт өмгөөлөл явуулсан.   Дашрамд дурдахад оны өмнөхөн улсын нууц задруулсан хэргээр шүүгдсэн Ц.Жаргалсайханы хэрэгт өмгөөлөгч Г.Оюунцэцэг өмгөөлөл явуулж байжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж