Хар тамхи зөөвөрлөсөн Л.Гантуул нар давж заалдана

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Хар тамхи зөөвөрлөсөн Л.Гантуул нар давж заалдана

Хар тамхи зөөвөрлөсөн гэм буруутай  нь хоёр шатны шүүхээр нотлогдсон Ё.Оюунчимэг, Л.Гантуул нар Дээд шүүхэд хандан хүсэлт гаргахаар болжээ. Тэд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа аж. Өнгөрсөн хоёрдугаар сард Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхээс мансууруулах бодис зөөвөрлөх, гэмт бүлэглэлийг зохион байгуулсан, нэр бүхий хүмүүсээр удаа дараа тээвэрлүүлсэн гэсэн үндэслэлээр Л.Гантуул, Ё.Оюунчимэг нарт тус бүр 12 жил, тэдний хамсаатан болох Ц.Оюун-Эрдэнэ, П.Алтансүх нарт зургаан жил, нэг сарын хорих ялыг оноосныг давж заалдах шатны шүүх хуралдаанаар  хэвээр баталсан юм.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж