“Гэгээн Муза” драмын театрт заларна

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

“Гэгээн Муза” драмын театрт заларна

Өнөөдөр Олон улсын театрын өдөр. Монголын театрын урлагийн ууган байгууллага болох Улсын драмын эрдмийн театр жил бүрийн энэ л өдөр драмын урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулах “Гэгээн Муза”  наадмыг зохион байгуулдаг болоод найм дахь жилтэйгээ учран золгож байна. Өнөөдөр тус театрт

Өмнө нь драмын хоёр төрлөөр уран бүтээлчид өрсөлддөг байсан бол энэ удаад “Драмын жүжгийн төрөл”, “Хөгжимт жүжгийн төрөл”, “Хүүхдийн жүжгийн төрөл” гэсэн гурван төрлөөр шалгаруулахаар болсон юм. Шилдгийн шилдэг бүтээлд олгодог гранпри шагналын цомыг дагалдах мөнгөн шагнал нь уламжлал ёсоор таван сая төгрөг байх нь ээ. Энэ жилийн “Гэгээн Муза” наадамд төвийн болон орон нутгийн театруудын 2010 онд шинээр бүтээж үзэгчдийн хүртээл болгосон арван жүжгийн 50 гаруй уран бүтээлч өрсөлдөж байна. Мөн энэ жилээс эхлэн драмын урлагийн ирээдүйн үзэгч, уран бүтээлчдийг дэмжих зорилгын дор “Хүүхдийн оролцоотой шилдэг уран бүтээл”-ийг шалгаруулан жил бүр уламжлал болгон явуулж байхаар болжээ.

“Гэгээн Муза” наадам анх 2003 онд зохиогдон гранприг “Хувьсал” продакшний бүтээл С.Жаргалсайханы зохиол “Шөнө дундын бүжиг” хүртэж байсан бол “Гэгээн Муза 2004” онд УДЭТ-ын бүтээл Д.Равжаагийн зохиол “Саран хөхөө”, “Гэгээн Муза 2005” УДЭТ-ын бүтээл Ц.Балдоржийн зохиол “Шөнө амталсан нулимс”, “Гэгээн Муза 2006” УДЭТ-ын бүтээл Б.Лхагвасүрэнгийн зохиол “Атга нөж” ,”Гэгээн Муза 2007” УДЭТ-ын бүтээл С.Жаргалсайханы зохиол “Нууц амраг чинь болъё”, “Гэгээн Муза 2008” УДЭТ-ын бүтээл Софоклын зохиол “Эдип” өнгөрсөн жилийн “Гэгээн Муза 2009” наадмын гранприг УДЭТ-ын бүтээл В.Хюгогийн зохиол “Парисын дарь эхийн сүм” мюзикл тус тус хүртэж байсан билээ. Харин энэ жил “Гэгээн Муза 2010” наадмын гранпри эзнээр хэн тодрох бол оо. Сэтгэлд догдлуулсан торгон агшинг хүлээх л үлдлээ. Тус наадамд нэр дэвшсэн бүх уран бүтээлчдэдээ амжилт хүсье.

Г.Дашa

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж