Гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

Гэрэлтүүлгийн тоог нэмэгдүүлнэ

Өнгөрсөн жил хамгийн шилдэг усан оргилуур бүхий байгууллагыг шалгаруулж байсан бол энэ жил шилдэг гэрэлтүүлэгтэй байгууллагыг шалгаруулахаар болжээ. Нийслэлийн төсвөөс гэрэлтүүлгийн ажилд энэ жил  таван тэрбум төгрөг төсөвлөж, шинэ технологи болоод хамрах хүрээг нэмэгдүүлэх чиглэлд анхаарахаа хотын удирдлагууд мэдэгдэв. Ингэснээр хуучин асахаа больсон гэрлийг шинэчлэх, шинээр гэрлийн шон татах аж. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд  17 мянган гэрлийн шон байдаг бөгөөд  энэ тоо 4237 –оор нэмэгдэх юм  байна. Түүнчлэн 143 ширхэг гэрлийн самбар шинээр барих аж.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж