УИХ-ын дарга Ховдод ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.27-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Ховдод ажиллаж байна

Улсын Их Хурлын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн цаг үеийн ажил байдалтай танилцах, иргэд сонгогчдын төлөөлөлтэй уулзаж санал бодлыг нь сонсох, УИХ-ын үйл ажиллагааг таниулж сурталчлах зорилгоор  Ховд аймагт томилолтоор ажиллаж байна. УИХ-ын дарга өчигдөр тус аймагт очсон бөгөөд 30-ныг хүртэл өдрүүдэд Дарви, Цэцэг, Алтай, Үенч, Булган сумдын цаг үеийн ажил байдал, Хөшөөтийн нүүрсний уурхай, хилийн боомтын үйл ажиллагаатай танилцаж, сумдын удирдлага, иргэдтэй уулзах юм.
 Улсын Их Хурлын даргыг орон нутагт ажиллахад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай, Зам тээвэр, барилга, хот байгуулалтын дэд сайд Т.Пүрэвдорж, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, Автозамын газрын дарга Б.Энхтөр, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар нарын албаны хүмүүс дагалдан явж байна.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж