З.Алтай ИЗНН-ын дэмжигч гишүүн болов

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

З.Алтай ИЗНН-ын дэмжигч гишүүн болов

Иргэний зориг, МНН-ын хамтарсан хурал үргэлжилж байна. Тус тусын их хурлаараа хоёр намын нэгдлийг зөвшөөрч, хамтарсан хурлаасаа намууд нэгдсэнийг зарлаад байгаа тэд Иргэний зориг, Ногоон нам гэсэн албан ёсны нэртэй байхаар тогтлоо.

Иргэний зориг, ногоон намынхан өнөөдрийн хурлаараа хэлэлцээд, намын хатуу гишүүнчлэлийг халах санааг дэвшүүлж, намын батлах авч элсээгүй боловч үйл ажиллагаа, үзэл баримтлалыг нь дэмжин оролцдог хүмүүсийг “Дэмжигч гишүүн” гэсэн шинэ статустай болгохоор шийдсэн байна. Тэгвэл дөнгөж сая УИХ-ын гишүүн З.Алтай Иргэний Зориг, Ногоон намын дээрх санаачлагыг дэмжин, тус намын анхны “Дэмжигч гишүүн” болж байгаагаа зарлалаа. Яг одоо З.Алтай гишүүн Иргэний зориг, ногоон намын хуралд оролцож байна. Тэрбээр “Би намуудын нэгдлийг дэмжин энд ирсэн юм. Энэ нэгдлийг би цаг үеийн захиалга гэж харж байна. Та бүхэн өнөөдөр түүхэн чухал шийдвэр гаргасанд баяр хүргэмээр байна” хэмээн  улс төрийн хоёр намын нэгдэж буй хуралд ирсэн учираа тайлбарлана лээ.

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж