Обамаг Цагаан ордны түгжээтэй хаалга угтжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Обамаг Цагаан ордны түгжээтэй хаалга угтжээ

Ерөнхийлөгч Барак Обама зууван танхимдаа эхлээд орж чадсангүй. Түүнийг ажилдаа очтол түгжээтэй хаалга угтсан гэнэ. Будилж байгаа бичлэг сайтуудад тавигдсан байлаа.

Обама Латин Америкт айлчлаад буцаж ирснийхээ дараа ингэж будилжээ. Түгжээтэй хаалгатай дайралдсан 44 дэх ерөнхийлөгч дараагийн онгорхой хаалгаараа танхимд орсон гэнэ.  Үйлчилгээний ажилтнуудад ерөнхийлөгчийн буцаж ирснийг мэдэгдээгүйгээс энэ хэрэг гарчээ. Анх Обама тангараг өргөснийхөө дараахан зууван танхимд цонхоор орох гэж бас будилж байсан гэнэ.
Түүний өмнөх ерөнхийлөгч Жорж Буш Бээжинд айлчлах үеэрээ хаалттай хаалгаар гарах гэж үзээд хэвлэлийнхний бай болж байлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж