Үрэгдэгсдийн тоо 75 болжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Үрэгдэгсдийн тоо 75 болжээ

Өнгөрсөн пүрэв гаригт Мьянмад болсон газар хөдлөлтөөр үрэгдэгсдийн тоо 75 хүрч, зуу гаруй хүн гэмтэл бэртэл авсан байна.

Agence France-Presse мэдээлснээр наад зах нь 240 байр байшин нуржээ. Аврах ажиллагаа эхэлсэн байна. Цэрэг, цагдаагийнхан тус орны бөглүү нутагт хүрч мэдээлэл аваагүй байгаа гэнэ.

Мьянма ба Тайландын хил орчимын нутагт 6,8 магнитудтай газар хөдлөлт пүрэв гаригт болсон ба газрын чичирхийлэлт Вьетнам ба Хятадын зарим нутагт мэдрэгджээ. Америкийн геологийн албаны мэдээгээр хожим дагалдсан цуврал газар хөдлөлт бүртгэгдсэн бөгөөд хамгийн хүчтэй нь 5,4 магнитудтай байв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж