БНАСАУ Японы газар хөдлөлтийг дүгнэв

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

БНАСАУ Японы газар хөдлөлтийг дүгнэв

ТРектоникийн үйл ажиллагааг судалдаг Хойд Солонгосын эрдэмтэд энэ сарын 11-ний Японы газар хөдлөлтөөр БНАСАУ зүүн тийш 5 см-аар шилжсэнийг хэлж байна.
Хойд Солонгосын Кан Жин Сука (Kang Jin Suk) гэдэг эрдэмтний хэлснээр тус орны байрлаж байгаа тектоник хавтан тэр чигтээ хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн дараа Хойд Солонгост сонин үзэгдлүүд ажиглагджээ. Тухайлбал, гүнийн усны төвшин өөрчлөгдөн зарим булаг шанд хаагдсан бөгөөд загасны аж ахуйн усны эх сурвалж булингартсан байжээ.
Харин тэрээр зөвхөн Хойд Солонгосын нутаг дэвсгэрийн талаар хэлсэн байна. Солонгосын хойгийн талаар өмнө нь Өмнөд Солонгос мэдээлэхдээ хойг 1-5см-аар зүүн тийш хөдөлсөн гэж тэмдэглэсэн юм.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж