Байгальд ээлтэй, ээлгүй гишүүдийг тодрууллаа

Хуучирсан мэдээ: 2011.02.23-нд нийтлэгдсэн

Байгальд ээлтэй, ээлгүй гишүүдийг тодрууллаа

Батмөнх Намсрай
Батмөнх Намсрай
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр Байгаль хамгаалах иргэний хөдөлгөөний эвслийнхэн зочлов. Тэд энэ үеэр байгальд ээлтэй, ээлгүй гишүүдийг шалгаруулсан юм.

    УИХ-ын эрхэм гишүүн Ц.Сэдванчиг, Г.Баярсайхан, УИХ-ын дэд дарга Г.Батхүү нарыг байгальд ээлтэй түшээгээр шалгаруулж өргөмжлөл гардуулсан бол гишүүн Д.Тэрбишдагва, Сү.Батболд, Д.Арвин нарыг ээлгүй түшээгээр тодруулжээ. Ээлгүй гишүүдийг эх орныхоо байгаль, экологийг хамгаалах талаар дорвитой дуугараагүй, тэр талын хууль санаачлаагүй гэсэн үзүүлэлтээр тодруулсан гэнэ.

                            Д.ОЮУН

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж