Войцех Ярузельский хорт хавдраар өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Войцех Ярузельский хорт хавдраар өвчилжээ

Польшийн ерөнхийлөгч асан Войцех Ярузельскийгээс хорт хавдар илэрчээ. Польшийн сүүлчийн коммунист лидер Варшавын цэргийн эмнэлэгт шинжилгээ өгөн эмчлүүлж байхад энэ аймшигт өвчин илэрсэн байна.
Орйн хэд хоногийн дотор түүнд химийн эмчилгээ хийх эсэхээ эмч нар шийдэх гэнэ. Тэрээр хатгаатай гэж энэ сарын 11-нд нмнэлэгт хэвтсэн байжээ.
2007 онд Войцех Ярузельский тус оронд хууль бусаар онц байдал  тогтоож, сөрөг хүчний эсрэг хэлмэгдүүлэлт явуулсан гэх ял сонсон шүүхэд шилжээд байгаа юм. Хэрэг нь шийдэгдвэл Ярузельский 10 жилийн хорих ял авч магадгүй бөгөөд шүүхийн ажиллагаа дуусаагүй байгаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж