
Сирийн нийслэлээс 100 км-ийн зайтай Дераа хотод олон нийтийн эсэргүүцэл гуравдугаар сарын 18-нд эхэлсэн юм. Анхны жагсаалаар зургаан хүн үрэгдсний дараа Сирийн ерөнхийлөгч Башар Асад жагсагчдаас уучлалт гуйж амь үрэгдэгсдийн ар гэрт эмгэнэл илэрхийлээд улс орондоо өргөн цар хүрээтэй шинэчлэл явуулахаар амлажээ. Дераа хотын захирагчийг огцруулсан байлаа. Гэсэн ч жагсаал хийгдсээр байна.