Каддафи цэргийн дарга нараа шагнав

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Каддафи цэргийн дарга нараа шагнав

Ливийн лидер Муаммар Каддафи өөртөө үэнч цагдаагийн болон цэргийн албан хаагчдын цолыг нэмжээ. Каддафийн зохих тушаалыг Ливийн телевизээр уншсан байна. “Загалмайтнууд ба колончлогч нартай баатарлаг тэмцэл хийж байгаа бүх хүмүүсийн цолыг нэмэхээр Ливийн хувьсгалын лидер шийдлээ” гэж телевиз мэдээлсэн бөгөөд харин цолыг даган мөнгө н шагнал өгч байгаа эсэх нь тодорхойгүй.

Америкийн командлалын өндөр тушаалтан, Штабын дарга нарын нэгдсэн хорооны тэргүүн вице-адмирал Уильям Гортни (William Gortney) баасан гаригт мэдэгдэхдээ түүн байгаа мэдээллээр Мауммар Каддафи “сөрөг хүчинтэй тэмцэх зорилгоор” сайн дурынхныг зэвсэглэж байгаа гэжээ. Энэ үеэр Каддафийн цэргийнхэн Триполигаас 200 км-ийн зайтай Мисурат хотыг бүслэн хаасаар бана. Харин Аддаби хотоос цэргийнхнийг шахаж байгаа тухай сөрөг хүчин мэдээлсэн байна. Тэр хотын ойролцоох Каддафийн цэргийнхний байрлалд эвслийн нисэх хүчин 26-нд шилжих шөнө дөвтөлгөөн хийжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж