Иргэний зориг, Ногоон намтай нэгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.03.26-нд нийтлэгдсэн

Иргэний зориг, Ногоон намтай нэгдлээ

Иргэний Зориг, Монголын ногоон намууд өнөөдөр тус тусын Их хурлыг хуралдуулж, хоёр намын нэгдэх эсэх асуултад эцсийн хариу өгч байгаа нь улс төрийн хүрээний өнөөдрийн онцлох үйл явдал болж байна.

Төлөвлөсөн ёсоор өнөөдөр 11.30 цагаас Д.Энхбат даргатай Ногоон намын IX их хурал болж, МНН, ИЗН-тай нэгдэх эсэхийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 314 төлөөлөгч буюу 96.9 хувь нь нэгдэх саналыг дэмжсэнээр Ногоон намынхан ИЗН-тай нэгдэх шийдвэр гаргасан бол 14.30 цагаас эхэлсэн Иргэний Зориг намын Их хурлаар мөн дээрх асуудлыг хэлэлцээд, олонхийн саналаар ИЗН, Ногоон намын нэгдлийг дэмжлээ.

Хоёр нам ийн тус тусын шийдвэрээ гаргаж, ИЗН-Ногоон намыг нэгтгэхээр санал нэгдсэн тул үргэлжлүүлэн Төрийн ордны Их танхимд нэгдсэн их хурал хийж байна.  Хурлын тэргүүлэгчид  нам нэгдэх эсэх талаар санал хурааж,   хоёр намын нэгдлийг олонхи дэмжсэнээр одоо намын нэр, дүрэм журмаа хэлэлцэж байна.

ИЗН-ын дарга С.Оюун, Ногоон намын дарга Д.Энхбат
нараас дараах асуултад хариулт авлаа.

-Иргэний Зориг Нам болон Монголын Ногоон Нам нэгдлээ. Нэгдсэн намын цаашдын төлөвлөгөө, гол зорилгыг хэрхэн харж байна?

С.Оюун:
Хоёр нам өнөөдөр дор бүрнээ Их хурлаа хуралдуулж, намууд нэгдэх
асуудлыг дэмжлээ. Манай хоёр нам сонгогчдын бодитой дэмжлэг байгаа
боловч сонгуулийн гаж тогтолцооноос болоод сонгогчдын өгч байгаа санал
Их хуралд тэр хувиараа суудал авчирч чадахгүй байна. Олон нийтийн
дэмжлэг байгаа болохоор бид цаашид улам хүчтэй улс төрийн хүчин байна
гэж бодож байгаа. Бид үзэл баримтлал, улс орноо хөгжүүлэх зөв бодлогоор
цаашид улам түлхүү ажиллана.

Д.Энхбат: ИЗН 10, МНН 20
жилийн түүхтэй намууд. МНН-ын үзэл баримтлал, ИЗН-ийн явж ирсэн түүхийг
та бүхэн сайн мэдэж байгаа. Бидэнд үзэл бодол, зарчмын том өөрчлөлт
гарахгүй. Иргэн ба байгаль гэдэг ногоон хөгжлийн бодлогыг гол тулгуур
болгож, хүний эрх, ардчилалын төлөө, авлигын эсрэг хийж байсан ажлаа
үргэлжлүүлээд явах болно. Мэдээж хэрэг хоёр нам нэгдэж байгаа болохоор
зарчмын зарим өөрчлөлт гарч байгаа. Энэ өөрчлөлт нь намын бүтэц зохион
байгуулалтаа өөрчилж, маш их хүчтэй болгоход чиглэх болно. Цаашдаа улс
төрийн тэргүүлэх шинэ нам болох зорилго тавьж байгаа. Бидний нэгдсэн нам
ногоон хөгжлийг баримталсан, иргэн төвтэй, шинэ маягийн улс төрийн нам
байх юм.

-Хоёр нам нэгдэхийн эсрэг байгаа хүмүүс Төрийн ордны өмнө жагсаал хийлээ. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?

-Үйл
ажиллагаа явуулж байгаа аль ч  намд эсрэг үзэл бодолтой хүмүүс зөндөө
байдаг. Ер нь олонх цөөнхийн зарчим бол өөрөө ардчиллын тулгуур зарчим.
Аливаа асуудал гарвал намын дүрмийн хүрээнд шийдэх ёстой. Бид намын
дотоод дүрэм, Монгол Улсын улс төрийн намын тухай хуулийн дагуу явж
байгаа. Өнөөдөр болж байгаа хуралдаа бид Сүхбаатарын талбайд жагсаал
хийж байгаа гишүүдээ бүгдийг нь урьж, албан ёсоор үгээ хэлнэ үү гэж
мандат хүргүүлсэн боловч ирээгүй. Бид цөөнхөд хүндэтгэлтэйхандах ёстой
гэдэг байр суурьтай байсан.

Б.Алтансүх

Б.Алтансүх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж