
Нуулгүй хэлэхэд энэ үг үнэний ортой. Мэдээж замын түгжрэл, дэд бүтэц муу зэрэг хүчин зүйл байдаг ч аливаа зүйлд аажуу тайван ханддаг монгол зан цаад шалтгаан нь гэхэд хилсдэхгүй . Хэрэв та цаг барьдаггүй зангаасаа болж нэг бус удаа эвгүй байдалд орж байсан бол, дахин давтагдаасай гэж хүсэхгүй байгаа бол цаг бол алт гэдгийг ухаарсан, үргэлж цагтаа гозойж чаддаг хүмүүсийн баримталдаг дүрмээс хүргэж байна.
1. Унтахаас өмнө амжуулж чадах бүхнээ хий
Маргааш өмсөх хувцасаа бэлтгэх, ажлаа төлөвлөх гээд юу ч байсан хийх зүйл л байвал заавал урьд өдөр нь амжуулж сур. Өнөөдөр хийгээд амжуулчихвал маргааш танд өөр зүйл хийж бүтээх цаг гарна гэдгийг анхаар.
2. Үргэлж бэлтгэлтэй бай
Томилолт эсвэл яаралтай ажлаар аль нэг тийш явахад бүх зүйл далан задгай байдаг тул эртнээс бэлтгэлтэй байх хэрэгтэй. Хэзээ ч байсан гар тээшээ аваад юунд ч түүртэж, сандарч тэвдэлгүй гараад явах амар байдаг.
3. Ажлаа хөнгөвчилж сур
Үсээ өөрөө янзалж, нүүрээ будах, оройн хоол бэлдэх байсан ч тэр ажлаа хөнгөхөн хийж сурвал танд өөртөө зориулах цаг зав гарч, таныг хүлээж буй олон ажлуудыг цэгцлэх боломжтой болно.
4. Бусдаас 15 минутын өмнө сэрж сур
Гэрийн эзэгтэйд эрт босох ёстойг сануулах хэрэггүй биз. Хэрэв гэрийн эзэгтэй өөртөө арчаатай байж чадахгүй бол гэр бүлийнхнээ яаж халамжилж чадах билээ. Хүн болгоныг босохоос 15 минутын өмнө босвол та гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлдэхээс гадна өөртөө цаг гаргаж чадна шүү дээ. Өглөө их зүйл амжуулж чадах эсэхээс тухайн өдрийн бүх зүйл шалтгаална.
5. Бүх зүйлсийг байранд нь тавь
Өрөөсөн оймс, гутал, уруулын будгаа хайхдаа хүн хамаг уураа барж орхидог. Гэвч хэн нэгнийг буруутгахаас өмнө байх ёстой зүйлс байрандаа байх дүрмийг гэртээ хэвшүүл.
6. Хоцрохгүйг хүсвэл эрт гар
Чухал хурал, зөвлөгөөнд хоцорч, бусдын өмнө эвгүй байдалд орохыг мэдээж хүсэхгүй байгаа биз дээ. Тийм бол замын түгжрэл зэрэг бусад зүйлсийг тооцоолж товлосон цагаас өмнө гэрээс гараарай.