Японоос хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглов

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Японоос хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглов

ОХУ-ын хүнсний хорио цээрийн албанаас Фукушимагийн цөмийн цахилгаан станцад гэмтэл учирч,  радио идэвхт бодис алдагдаж байгаатай холбогдуулан Японы дөрвөн мужаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг хориглосон шийдвэрийг пүрэв гаригт гаргасан тухай мэдээлжээ.

Оросын эрүүл ахуйн албаны дарга Геннадий Онищенко “Бид гол нь хүнсний ногоог импортоор авахаас санаа зовж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Японы талын мэдээлж байгаагаар хорио тогтоогоод байгаа бүс нутгийн газрын хөрс нь дээр радио идэвхт бодисын бохирдол гараад байгаа юм байна” гэж Интерфакс мэдээллийн агентлаг уламжилсан байна.

Хүнсний ногоо импортаар авахыг хориглоод байгаа газруудад Фукушима, Точиги, Гунма, Ибараки мужууд оржээ.

Онищенко “Японы эдгээр газруудаас хүнсний бүтээгдэхүүн орж ирсэн байвал  цацраг идэвхжилтийн хэмжилт хийхгүйгээр шууд хориг тавих болно” гэж дурджээ.
Өнгөрөгч 11-ний өдөр ОХУ эдгээр дөрвөн мужаас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн худалдаалахыг хориглоод байсан юм.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж