Сүрьеэгийн тархалт буурахгүй байна

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Сүрьеэгийн тархалт буурахгүй байна

Дархан-Уул аймгийн хэмжээнд ч сүрьеэ өвчний тохиолдол буурахгүй байгаа. Өнгөрсөн 2010 онд 241 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол 2011 он гарсаар эхний гурван сарын байдлаар энэ тоо даруй 48 нэмэгдсэн гэдгийг сүрьеэгийн диспансерийн хяналтын эмч Т.Гантуяа хэлж байна. Монгол улсад сүрьеэ өвчнийг үнэ төлбөргүй эмчилдэг. Түүгээр ч барахгүй өрхийн эмнэлгийн үйл ажиллагаанд сайн дураар туслагчид өвчтэй хүмүүсийн гэрээр очиж, эмийг нь уулган, эмээ цаг тухайд нь ууж байгаа үгүйд хяналт тавьдаг болжээ. Энэ ч эргээд өвчний тархалтыг зогсоож байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж