Швед Каддафийн дансыг битүүмжилжээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Швед Каддафийн дансыг битүүмжилжээ

Шведийн эрх баригчид Моаммар Каддафийн засаг захиргааны 10 тэрбум кроны ($1,6 тэрбум) дансыг битүүмжиллээ гэж Ассошиэйтед Пресс мэдээлэв.
Шведийн сан­хүү­гийн зохи­цуулалтын албаны (Swedish Financial Supervisory Authority)   төлөөлөгч Жонатон Холст тус орны банкуудад Каддафийн өөр данс байхыг үгүйсгэсэнгүй. Түүний хэлснээр тус орны эрх баригчид Ливийн дэглэмтэй холбоотой байж болох санхүүгийн талын мэдээлэл өгөхийг Европын холбооны орнуудад уриалсан байна.

Мягмар гаригт Европын холбооны орнууд Ливийн эсрэг нэмэлт арга хэмжээ аван бие даасан сангууд ба  Ливийн Төв банкны мөнгө хөрөнгийг битүүмжлэхээр ярилцжээ. Гэхдээ Libyan Investment Authority (LIA) бие даасан сангийн  хувьцаа баригч Европын олон компаниуд хоригт хэлмэгдэхгүй байхаар тэд тохиролцсон байна. АНУ-ын тагнуулчдын мэдээгээр Моаммар Каддафи  бэлэн мөнгөөр хэдэн тэрбум долларыг Триполид нуун хадгалж байгаа гэнэ.

Ш.Мягмар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж