Intel Insider платформ гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.25-нд нийтлэгдсэн

Intel Insider платформ гарчээ

Intel компани Энэтхэгийн зах зээлд Intel Insider платформыг нэвтрүүллээ. Intel Insider нь шинэ үеийн процессоруудад медиа файлуудыг хүлээн авч, тоглох бололцоог олгогч DRM платформд суурилсан бөгөөд энэхүү платформыг суулгаснаар дижитал контентуудыг хулгайд алдахаас бүрэн хамгаалагдах боломжтой.

Хамгийн гол нь медиа компаниудаас хэрэглэгчдэд хүрч буй контентуудын найдвартай, аюулгүй байдлыг сайжруулж байгаад энэхүү платформын гол онцлог оршиж байгаа ажээ. Intel компани Энэтхэгт өөрийн шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийн тулд тус улсын Hungama компанитай хамтран ажиллаж байгаа юм байна.

Б.Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж