Ө.Мэндбаярын цаазаар авах ялыг хэвээр үлдээв

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ө.Мэндбаярын цаазаар авах ялыг хэвээр үлдээв

Улсын дээд шүүх өнөөдрийн хуралдаанаар Ө.Мэндбаярт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд түүнд анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг хэвээр үлдээсэн байна. Ө.Мэндбаяр нь 2009 оны 7 дугаар сарын 26-нд Завхан аймгийн Отгон сумын нутаг Буянт багт шалтгаангүйгээр иргэн Б-г буудаж гэмтэл учруулан, хамт амьдардаг авга ах М, түүний эхнэр Т нарынх нь дэргэд санаатай алсан гэмт хэргийг үйлджээ. Түүнчлэн долоон хүнийг буудаж, нэг хүний биед хүнд, хоёр хүний биед хүндэвтэр гэмтэл учруулан алахыг завдсан байна. Мөн иргэн Т-г мөр, нуруунд нь, иргэн Д-ийн толгой руу нь цохин хөнгөн гэмтэл учруулж,  иргэн Ж-гийн нохойны хөлийг буудах зэргээр зэвсэг хэрэглэж танхайрсан байна. Дээрх үйлдлээс айж иргэн Ж-ийн хот айлынхан бүгд зугтсан үед тэдний эд хөрөнгөө хамгаалж чадахгүй байдлыг далимдуулж, Ж-ийн гэрээс мөнгөн хазаар, суран хазаар, хязаалан насны гүүг булааж, 420 000 төгрөгийн хохирол учруулжээ. Үүнээс гадна иргэн М-ийг хүчиндэхийг завдсан, бага насны буюу 10 настай Б-г айлган, хүч хэрэглэн хүчиндсэн хэргийг тус тус үйлдсэн байна.
 

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж