Ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.03.24-нд нийтлэгдсэн

Ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүллээ

Улсын Дээд Шүүхийн Ерөнхий шүүгчид албан бичиг хүргүүллээ.

Улсын Ерөнхий прокурорын газраас хүнд,онц хүнд хэрэгт шүүхээр шийтгүүлж хорих ял эдэлж байгаа ялтнуудын дунд судалгаа хийж үзэхэд төрийн дээд цол, одон,медалиар шагнагдсан 9 ялтан хорих ял эдэлж байгаа судалгаа гарсан байна.

БНМАУ-ын АИХ тэргүүлэгчдийн 1990 оны 148 дугаар зарлигаар батлагдсан “БНМАУ-ын цол, одон, медалийн тухай дүрэм”-ийн 49.б-д “БНМАУ-ын төрийн дээд шагнал хүртсэн хүн хүнд гэмт хэрэгт шийтгүүлж шүүхээс хууль тогтоомжид заасан журмын дагуу түүний шагналыг хасуулах талаар санал оруулсан бол Ерөнхийлөгч зарлиг гаргаж хасна” гэж заасны дагуу эдгээр ялтны цол, одон медалийг хасах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлж байх заалтыг зарим шүүхүүд хэрэгжүүлж ажиллаагүй байх тул энэ талаар зохих арга хэмжээ авхуулахаар  Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав, Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч,Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн дарга Ц.Зоригтод  албан бичиг хүргүүлжээ.

УЕПГ-ын Хэвлэл мэдээллийн алба

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж